Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Өмнөговь аймагт 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр нээлтээ хийлээ

Өмнөговь аймагт 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр нээлтээ хийлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-07-01 08:36:44

Өмнөговь аймагт өнөөдөр 850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатрын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг театрын барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн аж. 

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр өнөө жил "Гэгээн Муза-16" олон улсын театрын наадмын "Хөгжимт жүжгийн төрөл"-д "Хөх нар" жүжгээр оролцож дөрвөн шагналыг гардсан билээ. Тодруулбал, Л.Хишигбаяр "Шилдэг хөгжмийн зохиолч",  П.Баярмагнай "Шилдэг эрэгтэй гол дүр", А.Алтанзул "Шилдэг эмэгтэй гол дүр", Ш.Ичинхүү "Шилдэг туслах дүр" -ийн шагналыг хүртээд буй юм.

Мөн энэ оны тавдугаар сард, "Оюу толгой" компанийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Говийн байгаль, түүхийн музей” нээлтээ хийсэн юм. Одоо дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимтай, 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус музейд Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4,500-5,000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжсийг байрлуулаад буй аж. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-07-01 08:36:44

Сэтгэгдэл бичих