Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд бараалхлаа

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд бараалхлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-07-01 08:34:52

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бараалхав.

Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, энэ жил тохиож буй Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг онцолж, талууд хамтран олон арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа талаар дурдав.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Дэд Ерөнхийлөгчийн хувиар 2011 онд Монгол Улсад  айлчилж байснаа дурсаж, сэтгэгдлээ хуваалцав.

Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсон.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-07-01 08:34:52

Сэтгэгдэл бичих