Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
П.Сүхбат агсанд улсын арслан цол нөхөж олгохоор боллоо

П.Сүхбат агсанд улсын арслан цол нөхөж олгохоор боллоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт Өчигдөр

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс МУГТ, Улсын гарди П.Сүхбатад Улсын арслан цолыг нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоосон байна.

Хуульч Н.Эрхэмбаяр, П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэл нарын нэхэмжлэлтэй уг шүүх хурал зургадугаар сарын 13-нд болж, ийм шийдвэр гаргажээ. Тодруулбал:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Энэ нь нас барсан хүнд шүүхийн шийдвэрээр цол нөхөн олгохыг даалгасан анхны тохиолдол болжээ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт Өчигдөр

Сэтгэгдэл бичих