Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Монголын баг Ази тивд 100 буудалт даамаар аваргаллаа

Монголын баг Ази тивд 100 буудалт даамаар аваргаллаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-30 12:54:36

2022 оны зургаадугаар сарын 13-26-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент зохион байгуулагдсан өсвөр, залуучууд, ахмад, насанд хүрэгчдын Азийн аварга шалгаруулах даамын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид нийт 104 хүний өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах даамын тэмцээн нь 64 буудалтын үндсэн, 64 буудалтын түргэвчилсэн, 64 буудалтын түргэн, Турк даамын үндсэн, 100 буудалтын үндсэн, 100 буудалтын түргэвчилсэн, 100 буудалтын түргэн тоглолт гэсэн долоон төрлөөр аваргуудаа тодруулсан юм.

Тэмцээн бүр нь өсвөр үеийн 5-7, 8-10, 11-13, 14-16, залуучуудын 17-19, 20-23, ахмадын 60-аас дээш насны ангилал дээр насанд хүрэгчдийн гэсэн нийт найман насны ангиллаар явагджээ. 10 орны 260 гаруй тамирчид оролцсон тэмцээнээс 100 буудалт даамын үндсэн төрөлд 16 багц медаль буюу 48 медалиас 9 алт 9 мөнгө 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Ази тивдээ 100 буудалт даамаар аваргаллаа.

Тус тэмцээнээс 100 буудалт даамын хамгийн том цол болох олон улсын их мастер цолыг Цогтбаатрын Сүхбат, Энхболдын Хүслэн нар хүртсэн бол, Олон улсын мастер цолыг Батдаваагийн Есүй, Дэлхийн даамын холбооны мастер цолыг Анхбаярын Дашчирэв, Эрдэнэсайханы Даариймаа, Мөнхзаяагийн Лувсандорж нар биелүүлжээ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-30 12:54:36

Сэтгэгдэл бичих