Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 60 километр явган маршийг 06 дүгээр сарын 24-ний өдөр гүйцэтгэлээ. Маршийн явцад бие бүрэлдэхүүнтэй явуулах хичээлийг гурван цэгээр буюу цөмийн дэлбэрэлтийн гялс хийлтээр ажиллах, тактикийн ажиллагааг гүйцэтгэх, газар оронд тактикийн болон байр зүйн баримжаалал хийх гэсэн сэдвүүдээр төлөвлөж зохион байгуулсан юм.
Ингэхдээ маршийг дөрвөн бүлгээр зохион байгуулж, урьдчилан бэлтгэсэн солбицлыг бүлгийн дарга нар, цэргийн байр зүйн зурагт оруулан бие дааж тус тусын маршрутаар хөдөлгөөн үйлдсэн нь энэ удаагийн онцлог байлаа.
Хошууч Л.Амарбаясгалан (Зэвсэгт хүчний 256 дугаар анги)
Сэтгэгдэл бичих