Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
“Долоогийн бүлэг” худалдааны төвд өгсөн цохилтыг зэмлэн буруушаажээ

“Долоогийн бүлэг” худалдааны төвд өгсөн цохилтыг зэмлэн буруушаажээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-29 16:10:00

БЕРЛИН. /Anadolu/. “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Украины Кременчук хот дахь худалдааны төвд өгсөн Оросын пуужингийн цохилтыг зэмлэн буруушаагаад, хамтарсан мэдэгдэлдээ уг явдлыг “дайны гэмт хэрэг” хэмээн тодорхойлжээ.


Украины эрх баригчдын мэдээлснээр, Оросын пуужин унах үед худалдааны төвд 1000 гаруй хүн байсан бөгөөд өнөө өглөөний байдлаар 10 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан байна.


“Кременчукийн худалдааны төвд болсон жигшүүрт халдлагыг бид эрс зэмлэн буруушааж байна” гэж удирдагчдын хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Мөн “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Украинд санхүүгийн, хүмүүнлэгийн болон цэргийн тусламжийг “шаардлагатай хэмжээгээр” нь үргэлжлүүлэн хангахаа мэдэгдсэн байна.


“Орос Украины эсрэг явуулж буй харгис хэрцгий, утга учиргүй дайнаа зогсоох хүртэл бид санаа амрахгүй” гэдгээ тэд мөн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-29 16:10:00

Сэтгэгдэл бичих