Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
"Etihad Airways" Абу-Даби-Бээжин чиглэлийн шууд нислэгээ сэргээнэ

"Etihad Airways" Абу-Даби-Бээжин чиглэлийн шууд нислэгээ сэргээнэ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 4 цагийн өмнө

АНЭУ-ын үндэсний агаарын тээврийн "Etihad Airways" компани Абу-Даби-Бээжин хотын чиглэлийн зорчигч тээврийн шууд нислэгээ зургаадугаар сарын 29-ний өдрөөс сэргээнэ гэдгээ мэдэгдлээ. 


Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, АНЭУ, БНХАУ-ын нийслэл хотуудын хооронд үйлдэх нислэгийг дэлхийн түлшний хамгийн хэмнэлттэй нисэх онгоцнуудын нэг болох "Boeing 787 Dreamliner"-аар долоо хоног бүр үйлдэнэ.


Абу-Даби, Бээжингийн хооронд зорчигч тээврийн үйлчилгээ сэргээж байгаад баяртай байна гэж "Etihad Airways" компанийн Борлуулалт, ачаа тээвэр хариуцсан дэд ерөнхийлөгч Мартин Дрю хэлэв.


Мөн тэрбээр, "Хятад улс нь манай компанийн хувьд стратегийн чухал зах зээл байсаар ирсэн бөгөөд нийслэл хотуудын хооронд шууд нислэгийг сэргээх нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлнэ" гэв.

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 4 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих