Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
“Гурван хүүхдийнхээ төлөө өлсгөлөн зарлаж байна”

“Гурван хүүхдийнхээ төлөө өлсгөлөн зарлаж байна”

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-23 12:04:00

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны урд өнөөдөр/ 2022.06.23/ иргэн Г.Байгаль мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Миний хүүхэд 10 мянгад 20 тохиолдох ховор төрлийн системийн өвчтэй. 2018 онд оношлогдсон. Гурван жилийн хугацаанд ажил төрөл бүх юм аа хаяад хүүхдийнхээ өвчнийг сэдрээлгүй барьж чадсан. Цар тахлаас хойш хүндэрч 10 гаруй удаа эмнэлэгт хэвтлээ. Асуудлаа шийдүүлэхээр ХНХЯ-ы харьяа Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн гадаа 10 цаг зогсоход, таван удаа цагдаа дуудсан. Ийм л ажлаа хийдэггүй байгууллага юм байна.

Хамгийн сүүлд энэ сарын 14-ны өдөр орлогч даргыг яамны үүдэнд хонож хүлээлээ. Нөгөө дарга шөнийн  хоёр цагт ирсэн. Ажлын цагаар зугтаад алга болчихдог. Хариу өгөхдөө “та хүлээнэ шүү дээ, удна, ийм бичиг баримт дутуу байна, манайх энэ асуудлыг мэдэхгүй тэнд очиж ханд” гээд  асуудлаа нэгэн рүүгээ чихээд байдаг. Бид чинь цахим үндэстэн биз дээ. Муур хулгана шиг хүнийг түлхээд байх юм.

Эх нялхаст үзүүлэхэд эмч нарын хэлж байгаа зүйл нь “чанартай эм тариа өг, чанартай хоол өг, чанартай мах өг” гэдэг. Гэр маань үерт автсан орох орон байхгүй тул бороо орох тоолонд хүүхдийн өвчин сэдэрдэг. Өнөөдрийн хувьд хүүхдүүдээ айлд үлдээчхээд ирсэн. Том хүү маань 23-тай барилгын компанид ажиллаж хааяа эм тарианы мөнгө залгуулдаг. Үндсэндээ 14, зургаан настай хоёр хүүхдийнхээ хүүхдийн мөнгөөр л амьдарч байна. Ганцхан орлого маань тэр.

Сонгинохайрхан дүүргээс гарсан гишүүд тойргийнхоо төсөвт тусгагдсан мөнгөнөөс бидэнд зориулаач. Биднийг орох оронтой болгож өгөөч. Цаашид ямар нэгэн арга хэмжээ авах хүртэл суух болно. Хүүхдүүдээ дагуулж ирээд сууна. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө тамираа тасартал зүтгэнэ” гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-23 12:04:00

Сэтгэгдэл бичих