Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
3х3-ын шигшээ баг ДАШТ-нд маргааш "хүч үзнэ"

3х3-ын шигшээ баг ДАШТ-нд маргааш "хүч үзнэ"

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-21 10:46:00

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Бельги улсыг зорилоо. Бельгийн Антверп хотод энэ сарын 21-26-ны хооронд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 40 багийн 170 гаруй тамирчин оролцох юм.

Монголын шигшээ багийн тоглолтийн хуваарийг хүргэе. 

Монголын эрэгтэй баг хэсгийн шатанд Литви, Герман, Тайвань, Чилийн багуудтай "B" хэсэгт таарсан бол эмэгтэй баг Польш, Египет, Доминикан, Бельгийн багуудтай "C" хэсэгт тоглоно.

Хэрэв эрэгтэй баг хэсгийн нэгдүгээр байраар шалгарвал А хэсгийн 3-р байр болон D хэсгийн 2-р байраар гарсан багуудын хожсонтой тоглоно. Харин B хэсгийн 2-р байраар хасагдах шатанд шалгарвал С хэсгийн 3-р байраар гарсан багтай тоглоно. Хожвол D хэсгийн 1-р байрны багтай шөвгийн наймд тоглоно. Мөн B хэсгийн гуравдугаар байраар гарвал C хэсгийн 2-р байраар шалгарсан багтай тоглоно. Хожвол А хэсгийн 1-р байрны багтай учраа таарна.

Харин эмэгтэй баг С хэсгийн нэгдүгээр байраар шалгарвал A хэсгийн 2-р байр болон D хэсгийн 3-р байрны багуудын хожсоныг шөвгийн наймд хүлээнэ. Хэрэв С хэсгийн 2-р байраар шалгарвал B хэсгийн 3-р байрны багтай тоглох ба хожвол А хэсгийн 1-р байрны багтай тоглоно. С хэсгийн 3-р байраар гарвал B хэсгийн 2-р байрны багтай тоглоно. Хожвол D хэсгийн 1-р байрны багтай шөвгийн наймд тоглох юм.

Хуваарь:

3х3-ын шигшээ баг ДАШТ-нд маргааш

3х3-ын шигшээ баг ДАШТ-нд маргааш

Тэмцээн зургаадугаар сарын 21-ний 18:00 цагаас эхэлнэ. Харин Монголын эмэгтэй баг салхийг хагалж 22-ны 21:30 цагаас Бельгитэй тоглосон. Харин эрэгтэй баг эхний тоглолтоо тухайн шөнө 00:00 цагаас Тайваньтай хийнэ.

Эрэгтэй баг.

  • Зургаадугаар сарын 22. 00:00 цагт Монгол - Тайвань
  • Зургаадугаар сарын 22. 03:10 цагт Монгол - Литви
  • Зургаадугаар сарын 24. 23:05 цагт Монгол - Герман
  • Зургаадугаар сарын 25. 00:25 цагт Монгол - Чили

Эмэгтэй баг.

  • Зургаадугаар сарын 22. 23:30 цагт Монгол - Бельги
  • Зургаадугаар сарын 22. 02:15 цагт Монгол - Польш
  • Зургаадугаар сарын 25. 01:00 цагт Монгол - Доминикан
  • Зургаадугаар сарын 25. 04:10 цагт Монгол - Египет

Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Даваасамбуугийн Дэлгэрням
  • Энхбатын Дөлгөөн
  • Ариунболдын Ананд
  • Онолбаатарын Энхбаатар
  • Ганцолмонгийн Ган-Эрдэнэ
  • Цогтын Отгонжаргал

Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Баатарын Болор-Эрдэнэ
  • Онолбаатарын Хулан
  • Мөнхсайханы Цэрэнлхам
  • Ганбатын Минжин
  • Бат-Эрдэний Ариунцэцэг
  • Энхтайваны Чимэддолгор

Дасгалжуулагчдын баг:

  • Ерөнхий дасгалжуулагч - МУГД Сүхбаатарын Тулга
  • Дасгалжуулагч - Стив Сөр
  • Хөдөлгөөн засалч - Баттулгын Тэлмэн
  • Team Delegate - Өлзийбаярын Мөнхчулуун
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-21 10:46:00

Сэтгэгдэл бичих