Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
"Голден Стэйт Уорриорз" аваргаллаа

"Голден Стэйт Уорриорз" аваргаллаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-17 14:09:42
  Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын аваргаар "Голден Стэйт Уорриорз" тодров. Тэд аваргын төлөө "Бостон Селтикс"-тэй өрсөлдсөн ба цувралын зургаа дахь Бостоны "Ти-Ди Гарден" цэнгэлдэх хүрээлэнд болоход 103:90-ээр хожлоо. Энэ тоглолтод "Алтан мужийн дайчид"-ын лидер, 34 настай хамгаалагч С.Керри 34 оноо, долоон самбар, долоон  оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн бол түүнд Д.Грин 12 оноо, 12 самбараар тусалжээ. Харин "Бостон"-оос 25 настай хамгаалагч Ж.Браун 34 оноо, долоон удаа самбараас бөмбөг авч, гурвантаа оновчтой дамжуулсан аж. Түүнд Э.Хорфорд 19 оноо, 14 самбараар тусалсан байна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-17 14:09:42

Сэтгэгдэл бичих