Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Өнгөрсөн 72 цагийн дотор Америкт 299 удаагийн буудлагын хэрэг гарчээ

Өнгөрсөн 72 цагийн дотор Америкт 299 удаагийн буудлагын хэрэг гарчээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-15 10:29:05

АНУ-ын Ашгийн бус “Галт зэвсгийн хүчирхийллийн архив”-ын 12-нд гаргасан тоо баримтаас үзвэл, Америкийн зүүн бүсийн цагийн 12-ны 16 цагийн байдлаар, АНУ-ын олон газарт 25 удаагийн буудлагын хэрэг гарсны улмаас наадаж 6 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан байна. Харин өнгөрсөн 72 цагийн дотор Америкт 299 удаагийн буудлагын хэрэг гарчээ.
Орон нутгийн цагаар 11-ний өдөр, оюутнуудаар удирдуулсан галт зэвсгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх " амьдралын төлөөх жагсаал" гэгч өргөн хэмжээний жагсаал чуулган Вашингтон хотод болжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын 50 муж улсын олон зуун хот, олон мянган иргэд энэхүү жагсаал чуулганыг дэмжсэн байна.
Галт эвсгийн хяналтын арга хэмжээг аль болох хурдан нэвтрүүлэхийг Цагаан ордон, Конгресст хүчтэй шаардсаны улмаас АНУ-ын Конгресс орон нутгийн цагаар 12-нд мэдэгдэл нийтэлж, хоёр нам галт зэвсгийн хүчирхийллийг зохицуулах нэгэн төслийн хүрээнд тохиролцоонд хүрсэн гэжээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-15 10:29:05

Сэтгэгдэл бичих