Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
"Nike"-ыг "Adidas" шүүхэд өгчээ

"Nike"-ыг "Adidas" шүүхэд өгчээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-14 14:59:18
 "Adidas" компани есөн патентаа зөрчсөн гэж "Nike" компанийг шүүхэд өгсөн байна. Зургадугаар сарын 10-ны өдөр Зүүн Техасын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу "Nike" корпораци Nike's Run Club, Training Club, SNKRS програм гаргаснаас гадна "Nike Adapt" ухаалаг пүүзийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх системтэй болгосноор "Adidas"-ын  эрхийг зөрчсөн гэнэ. "Adidas"-ын мэдээлснээр, "Nike Adapt" ухаалаг пүүз үйлдвэрлэхдээ 2005 оны "Adidas_1" пүүзээс санаа авсан ба энэ нь "дэлхийн анхны ухаалаг гүйлтийн гутал" байсан аж.             
        Дашрамд дурдахад, Nike SNKRS аппликейшн нь adidas Confirmed програмтай ижил онцлогтой. Adidas Confirmed аппликейшнийг 2015 оны хоёрдугаар сард, Nike SNKRS-ийг өнгөрсөн тавдугаар сард гаргажээ. ""Adidas" нь фитнесс технологи, онлайн захиалга зэрэг гар утасны технологийн салбарт удаан хугацааны турш тэргүүлэгч байсаар ирсэн" гэж тус компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурджээ. Харин "Nike"-аас "Adidas" хэдий хэмжээний нөхөн төлбөр шаардаж буй нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-14 14:59:18

Сэтгэгдэл бичих