Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Бээжинд шинэ төрлийн коронавирус илэрлээ

Бээжинд шинэ төрлийн коронавирус илэрлээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-13 15:06:37
    БНХАУ-ын нийслэлийн удирдлагууд гадаадууд олноороо амьдардаг, тус хотын зүүн хойд хэсэгт орших Чаоян дүүрэгт шинэ төрлийн коронавирусийн халдвар илрүүлсэн тухай Бээжингийн Эрүүл мэндийн хороо бямба гарагт мэдээллээ. Уг мэдээллээр орон нутгийн нэгэн бааранд халдварын голомт илэрчээ. Сүүлийн 24 цагт эмч нар тус хотод халдварласан 61 хүн (үүний 25 нь шинж тэмдэггүй тээгч)-ийг илрүүлсэн аж.       
    Нөхцөл байдалтай холбогдуулан Чаояны засаг захиргаа тахлын шаардлагыг дахин чангатгасан байна. Цэнгээний газруудыг дахин түр хааж, сүүлийн өдрүүдэд халдварын гол голомт нь бүртгэгдсэн бүсэд байсан хүмүүсийг хорио цээрийн дэглэмд хамруулна. Түүнчлэн эрсдэлтэй хүмүүсийг илрүүлэх боломжийг бүрдүүлдэг технологиудын тусламжтайгаар засгийн газар иргэдийн хөдөлгөөнийг хянаж, тус бүр ухаалаг гар утсандаа "Эрүүл мэндийн код" аппликейшн суулгасан байдаг.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-13 15:06:37

Сэтгэгдэл бичих