Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
COVID-19-ийн түүхийг ДЭМБ нарийвчлан судална

COVID-19-ийн түүхийг ДЭМБ нарийвчлан судална

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-10 16:15:55
                        "ДЭМБ-аас бэлтгэсэн шинжээчдийн бүлэг коронавирусийн гарал үүслийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна" гэж Associated Press агентлаг мэдээлэв. "COVID-19 анх хэрхэн тархсаныг тодорхойлохын тулд нэмж судлах шаардлагатай байна. Лабораторид яаралтай нөхцөл байдал үүсэж болзошгүй талаар илүү нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн" хэмээн шинжээчдийн бүлэг мэдэгдлээ. Ноднин АНУ-ын ЭМЯ "Лабораторийн шинжилгээнд орсон хүмүүст COVID-19-ийн халдвар тарах магадлал маш бага" гэж мэдэгдсэн удаатай.                               
         "Цар тахлын гарсныг тайлбарлах үндсэн мэдээлэл үгүй хэвээр байна. "Тус бүлэг нь үндэслэлтэй бүх таамгийг иж бүрэн судлах боломжтой шинжлэх ухааны нотолгоонд нээлттэй байна" гэж эрдэмтэд мэдэгдэв" гэж AP агентлаг шинжээчдийн бүлгийн тайлангаас эш татжээ. Мөнөөх тайланд "Вирусийн гарал үүслийн талаарх улс төржсөн онолын хувилбарыг үгүйсгэхгүй" гэж тэмдэглэсэн аж.                    COVID-19 нь анх 2019 оны сүүлээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод илрэн, улмаар дэлхий даяар тархаж эхэлсэн билээ. Харин ДЭМБ 2020 оны гуравдугаар сарын 11-нд коронавирусийг "цар тахал" хэмээн зарласан юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-06-10 16:15:55

Сэтгэгдэл бичих