Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Дэлхийн хамгийн үнэтэй гар цүнх "1001 шөнө"

Дэлхийн хамгийн үнэтэй гар цүнх "1001 шөнө"

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-06-08 17:19:00

Моуавадын нэт эдлэлийн ордон 3.8 сая долларын үнэ бүхий "The Mouawad 1001 Nights Diamond Purse" буюу "1001 шөнө" хэмээх онцгой гар цүнхийг зохион бүтээжээ.
Энэхүү үнэт эдлэлийн урлагийн гайхамшигт бүтээл нь дэлхийн хамгийн үнэтэй цүнх гэж Гиннесийн амжилтын номонд бичигджээ.
Жижиг зүрх хэлбэртэй, 18к алтаар хийгдсэн, нийт 381.92 каратын 4517 үүнд 105 шар, 56 ягаан, 4356 тунгалаг алмааз эрдэнэсээр чимэглэсэн. Энэхүү гар цүнхийг Роберт Моуавадын дизайны дагуу зохион бүтээсэн бөгөөд ордоны шилдэг арван гар урчууд түүнийг бүтээхэд дөрвөн сарын турш ажилласан байна.
Алмазан цүнхийг зохиогчид алдарт "Мянга нэгэн шөнө" үлгэрийн номноос санаа авчээ.
Үнэт эдлэлийн ордоны хамтран эзэмшигчдийн нэг Паскаль Муавад хэлэхдээ "цүнх тансаг, очир алмааз, түүнд зарцуулсан хөдөлмөрөөрөө сэтгэлийг татдаг. Яг л Шехеразада ээдрээтэй үйл явдал бүхий гайхалтай үлгэрүүдээрээ сэтгэлийг нь татдаг шиг" гэж хэлэв.
Одоогийн байдлаар уг цүнхийг Форбес жагсаалтад багтсан бизнес эрхлэгчид зарсан нь мэдэгдэж байгаа бөгөөд түүний нэрийг нууцалж байна.
Винтажная мода,сом
СайханУул

May be an image of 1 person

No photo description available.

May be an image of jewelry
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-06-08 17:19:00

Сэтгэгдэл бичих