Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Л.Месси бүх цаг үеийн "мэргэн бууч"-дын дөрөвдүгээрт бичигдлээ

Л.Месси бүх цаг үеийн "мэргэн бууч"-дын дөрөвдүгээрт бичигдлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-07 17:09:26
                   Дэлхийн хошой аварга аргентинчүүд Эстоны шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 5:0-ээр "бут ниргэв".  Испанийн Памплон хотын "Эл-Садар" цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтын гол баатраар алдарт Лионель Месси шалгарлаа. Энэ сарын 24-нд 35 нас хүрэх тэрбээр тоглолтын 8, 45, 47, 71, 76 дахь минутад бөмбөг оруулжээ. Дашрамд дурдахад нэг тоглолтод таван бөмбөг оруулахыг пента-трик гэдэг аж.  
   Улсынхаа шигшээ багт 162 дахиа тоглолтод Л.Месси 86 гоол оруулаад байгаа бөгөөд шигшээ багтаа тоглоод гоолдсон "мэргэн бууч"-дын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна. 84 гоолтой Унгарын Ф.Пушкашийг гүйцсэн түүний өмнө Малайзын М.Дахар 89 (142 тоглолтод), Ираны А.Даеи 109 (148 тоглолтод), Португалын К.Роналду 117 (187 тоглолтод) гоолоор бичигдэж буй.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-07 17:09:26

Сэтгэгдэл бичих