Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
З.Болортунгалаг үзүүрлэж, Э.Гантуяа, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртэв

З.Болортунгалаг үзүүрлэж, Э.Гантуяа, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртэв

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-06 10:10:00
       Казахстаны Алматы хотод Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээн болж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ, Азийн аварга З.Болортунгалаг  Казахстаны А.Кайргелдиноваг 9:0-ээр ялаад, нутаг нэгт Э.Дэлгэрмаад 3:7-гоор дийлдэн, Азийн хошой аварга, Энэтхэгийн Д.Какраныг 14:10-аар хожиж, мөнгөн медалийн эзэн болов. Харин Азийн аваргын нэг мөнгө, хошой хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Манай бүсгүйчүүд болон Д.Какран нар гурван биеэ тойрч ялсан тул оноо тоолж, медалийн эздийг тодруулахад Д.Какран алт, З.Болортунгалаг мөнгө, Э.Дэлгэрмаа хүрэл медаль зүүжээ. Мөн 62 кг-д "Осло-2021" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Гантуяа хүрэл медаль авсан аж.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-06-06 10:10:00

Сэтгэгдэл бичих