Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Ч.Сайханбилэг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ

Ч.Сайханбилэг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-06-03 10:28:05

Саяхан С.Эрдэнэ даргатай АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны эргэлтийн сонгуулийг зохион байгуулж, гишүүдээ сонгосон байна. 

Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар сонгогджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ  "Хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй хүмүүс байгаа. Хөдөө орон нутгаас сонгогдсон болон гадаадад байгаа хүмүүс ирж амжаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ынхаа Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгогдсон. Манай АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, чадавх, үнэлэмж сайжирсан гэж ойлгож болно" хэмээн ярьсан байна. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-06-03 10:28:05

Сэтгэгдэл бичих