Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
БНХАУ-д газар хүчтэй хөдөллөө

БНХАУ-д газар хүчтэй хөдөллөө

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-06-03 08:16:59
 "БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт газар хүчтэй хөдөлсний улмаас дөрвөн хүн нас барж, дөчөөд хүн бэртлээ" гэж тус улсын төв телевиз мэдээлэв. Лхагва гарагт Сычуань мужийн Яань хотод 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн голомт 17 км-ийн гүнд байсан аж.  Үүний дараа газар хэдэнтээ хөдөлсөн гэнэ. Эрх баригчид гамшигт нэрвэгдсэн нутгийн 13 мянга шахам оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан байна. Олон барилга байгууламж нурж эвдэрсэн нь мэдээж. Одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж буй.           
         Сычуань мужид 2008 онд мөн газар хүчтэй хөдөлж, 90 мянган хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-06-03 08:16:59

Сэтгэгдэл бичих