Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
МАН-ын дэргэдэх байгууллагаас УИХ-ын гишүүдэд хүний эрхийг зөрчсөн заалтууд байж болзошгүй хуулийн төслийг эргэж харахыг зөвлөв

МАН-ын дэргэдэх байгууллагаас УИХ-ын гишүүдэд хүний эрхийг зөрчсөн заалтууд байж болзошгүй хуулийн төслийг эргэж харахыг зөвлөв

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-06-02 18:10:24

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болоод буй. Уг хуулийн төсөлд "доромжлох" хэмээх зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох, "илт худал мэдээлэл" гэдгээс "илт" гэдэг үгийг хасах зэрэг өөрчлөлтийг тусгасан нь шүүмжлэл дагуулаад байгаа. 

Тэгвэл Монгол Ардын намын дэргэдэх “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-гээс Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан тухай хуулиудын төсөлд хүний эрхийг зөрчсөн заалтууд байж болзошгүй байгаа тул эргэж харах, зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд уламжилжээ. 

МАН 30 дахь Их хурлаараа “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг баталж хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж, энэ хүрээнд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдаас бүрдсэн “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-г дэргэдээ байгуулсан байна.

Тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар хуульч, өмгөөлөгч Б.Баасанжаргал ажиллаж байгаа бөгөөд “Бодлогын зөвлөл”-ийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ц.Баярсайхан, Ж.Сүхбаатар, П.Анужин, Т.Аубакир, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа аж. 

зураг
 
зураг
 

 


Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-06-02 18:10:24

Сэтгэгдэл бичих