Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Дэлхийн хамгийн өндөр настай эр 113 хүрлээ

Дэлхийн хамгийн өндөр настай эр 113 хүрлээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-05-30 08:58:08

              "Дэлхийн хамгийн өндөр настай эр 113 насны ойгоо тэмдэглэлээ" гэж LADBible-д бичжээ. Түүнийг Хуан Висенте Перес гэдэг ба Венесуэлд амьдардаг, Гиннесийн дээд амжилтын номд тавдугаар сард бичигдсэнээр албан ёсоор дэлхийн хамгийн өндөр настай эр болсон аж.                      
         1909 оны тавдугаар сарын 27-нд төрсөн тэр, эхнэр Эдиофина агсантайгаа 60 жил амьдарсан юм. Эхнэр нь 1997 онд нас баржээ. Хуан 11 хүүхэд, 41 ач, 18 гуч, 12 гучинцартай. Охин Нелида нь түүний талаар "Аавын бие маш сайн байгаа. Тэр, эмчилгээ шаарддаг ямар ч өвчин тусдаггүй" гэж ярив. Х.Перес багаасаа л аав, ах нартайгаа кофены тариалан дээр ажиллаж, чихрийн нишингэ түүдэг байж. Венесуэлчүүд урт наслахын нууц нь ажил хөдөлмөртөө оршдог гэж үздэг. Дэлхийн хамгийн өндөр настан эр "Шаргуу хөдөлмөрлөж, амралтаа өнгөрөө. Эрт унтаж, Бурханыг хайрлан, үргэлж зүрх сэтгэлдээ тээж яв" хэмээн өгүүлэв. Тэрбээр чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж, залуу хойч үедээ үлгэр дуурайл үзүүлдэг.
No description available.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-05-30 08:58:08

Сэтгэгдэл бичих