Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
"Реал"-чууд Аваргуудын лигт 14 дэхээ түрүүллээ

"Реал"-чууд Аваргуудын лигт 14 дэхээ түрүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-30 08:54:17
     Аваргуудын лигийн шигшээ тоглолт урд шөнө Францын Сен-Дени хотын "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд болов. Тоглолтын цорын ганц бөмбөгийг "Реал"-ын 21 настай бразил довтлогч В.Жуниор 59 дэх минутад оруулснаар Испанийн Эзэн хааны баг Европын хөл бөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй, том тэмцээний цомыг 14 дэхээ хүртлээ. Тэд өмнө нь тус тэмцээнд 1956-1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016-2018 онд түрүүлжээ.                       
        Мөн "Реал"-ын ахлах дасгалжуулагч К.Анчелотти Аваргуудын лигт дөрөв түрүүлсэн анхны дасгалжуулагч болсон аж. Түүний удирдлага доор Италийн "Милан" 2003, 2007, "Реал" 2014 онд аваргалсан юм.        
     Харин хожлын бөмбөгийн эзэн В.Жуниор шигшээ тоглолтод бөмбөг оруулсан хамгийн залуу тоглогчдын жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. 21 нас 10 сар 16 хоногтой түүний өмнө П.Клюйверт (18 нас 10 сар 23 хоног), К.Альберто (19 нас 5 сар 15 хоног), Л.Риккен 20 нас 10 сар 18 хоног), М.Асенсио (21 нас 4 сар 13 хоног) бичигддэг. Тэгвэл алдарт Л.Месси шувтаргын тоглолтод анх бөмбөг оруулахдаа 21 нас 11 сар 3 хоногтой байж.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-30 08:54:17

Сэтгэгдэл бичих