Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
Минжийн хангайд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Минжийн хангайд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-27 10:58:00
ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр орж ирсэн тухай бид өчигдөр мэдээлсэн.Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс хойд зүгт 122 км-т, Минжийн хангайд гарч буй  түймрийг унтраахаар Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг түймрийн голомтод нисдэг тэргээр тээвэрлэн хүргэсэн.
 Нэмэлт хүчээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид мөн очжээ. Ойн түймрийг цурманд оруулж чадсан эсэх талаар ОБЕГ-аас тодруулахад "Түймрийг унтраахаар ажиллаж байна" гэлээ.   
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-27 10:58:00

Сэтгэгдэл бичих