Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдүүдэд машинаа өгч явуулсны улмаас явган зорчигч амиа алджээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдүүдэд машинаа өгч явуулсны улмаас явган зорчигч амиа алджээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-27 11:00:00

Хүүхдээр автомашин жолоодуулсны улмаас хүний амь нас хохирчээ.

Тодруулбал, өнгөрсөн Мягмар гарагийн 03:08 цагийн орчимд Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Яармаг орчимд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ачааны автомашин явган зорчигч 40-45 орчим насны хэн болох тодорхойгүй эрэгтэйг дайрч амь насыг хохироосон гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ дагуу ослын газрын үзлэгийг хийн, шалгалтын ажиллагаа явуулах хугацаанд амь хохирогчийг бараан өнгийн суудлын машин мөргөж хэргийн газрыг орхиж явсан нөхцөл байдал тогтоогдож, улмаар эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тухайн тээврийн хэрэгслийг олжээ.

Ингэхэд иргэн Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танил хүүхдүүдэд тээврийн хэрэгслээ өгч явуулж, улмаар хүүхдүүд машиныг унаж явахдаа зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж ослын газрыг санаатай орхиж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Одоогоор тус осол хэрэгт шалгалтын ажиллагаа явагдаж буй бөгөөд хохирогч эрэгтэйг хэн болох, гэр бүл, садан төрлийг тогтоохоор ажиллаж байна.

Иймд жолооч, эцэг эхчүүдэд насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-27 11:00:00

Сэтгэгдэл бичих