Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Хойд Солонгост "халуурсан" тохиолдол 3,17 сая давав

Хойд Солонгост "халуурсан" тохиолдол 3,17 сая давав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-26 14:44:00
  БНАСАУ-д өдөрт өндөр халуурсан 105 мянга орчим өвчтөн бүртгэгдэж, нийтдээ 3,17 сая гаруй хүн өвдсөн тухай Хойд Солонгосын Цахилгаан  мэдээний төв агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээнд "Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээллийн дагуу тавдугаар сарын 24-ний 18:00 цагаас 25-ны 18:00 цаг хүртэл халууралтын 105,500 тохиолдлыг шинээр бүртгэлээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 10,470-аар буурсан тохиолдол юм" хэмээн дурджээ. Дээрх хугацаанд "халуурагчид"-аас нэг ч хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүйг онцолсон аж.     
Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд үндэслэн тэнд коронавирусийн дэгдэлт газар авч байна гэж таамаглаж болох ч өндөр "халуурсан" хэчнээн өвчтөн COVID-19-өөр халдварласан талаар тодорхой мэдээлэл алга.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-26 14:44:00

Сэтгэгдэл бичих