Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр 262 компани ажиллаж байна

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр 262 компани ажиллаж байна

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг Уржигдар

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлийн 262 компани, тэдгээрийн 282 брокер, 1,370 агент ажиллаж байна. Давхардсан тоогоор эдгээр байгууллага нийт 1,621 хэлцлээр 296.3 мянган м.кв талбай, 275.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдаж, шилжүүлжээ. Харин нийт 659 хэлцлээр 61.3 мянган м.кв талбай, 12.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Мөн улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 43, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 244, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн 130, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 67 байна. Мөн улиралд 50.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулж, 39.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Санхүүгийн зах зээлийн 2022 оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах бол энд дарж уншина уу.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг Уржигдар

Сэтгэгдэл бичих