Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
"16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог"

"16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-25 15:07:00

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор иргэд, цахилгаан скүүтэр, sur ron зэрэг мопед унаж замын хөдөлгөөнд оролцох нь ихсэж байна.

Эдгээрийн дотор 16 нас хүрээгүй хүн мопед унаж, замын хөдөлгөөнд оролцох тохиолдлууд ихсэж, зам тээврийн ослын аюулд өртөх эрсдэл дагуулж буй. 

 “мопед” гэж 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25-4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ. 

Иймд учирч болох эрсдэлээс сэрэмжлүүлэх үүднээс хот дотор мопед унахтай холбоотой хууль, холбогдох зөвлөмж хүргүүлэн ажиллаж буй талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр "2022 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд унадаг дугуйтай холбоотой 14 осол бүртгэгдсэн. Осолтой холбоотойгоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шалгаж байгаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дахь заалтад унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлагыг заасан байдаг. Тодруулбал, 

25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно.

  1.  унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд
  2.  ачаатай буюу ачаагүй өргөн нь нэг метрээс илүү бол
  3.  зохион байгуулалттай цуваагаар яваа үед явна гэж заасан. 

Энэ дүрмийн дагуу эцэг, эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавиагүйн улмаас хүүхэд нь унадаг дугуйтай хаа сайгүй явж байна. Дээр заасанчлан 10-14 насны хүүхэд зөвхөн унадаг дугуйн замаар явна. Ингэхдээ бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул саад бий болгохгүй ба 10 км цагаас дээш хурдтай хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

Ангиллын тухайд хөдөлгүүрийнх нь багтаамжаас шалтгаалаад өөр өөр байдаг. Тодруулбал, дөрвөн ампер метрээс дээш багтаамжийн хөдөлгүүртэй бол цахилгаан мотоциклийн төрөлд хамаарах тул жолоодох эрхийн үнэмлэх шаарддаг. Харин мопедын хувьд 0.25-4 ампер метр хөдөлгүүрийн багтаамжтай тул жолоодох эрхийн үнэмлэх шаардахгүй. Гэхдээ заавал хамгаалалтын малгай өмсөж, зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна.

Сүүлийн үед хүмүүсийн өргөнөөр ашиглаж байгаа цахилгаан скүүтэр, цахилгаан унадаг дугуй нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас зөвлөмж гарган төрийн болон төрийн бус байгууллага руу хүргүүлж байна. Мөн алба хаагчид гудамж, замд үүрэг гүйцэтгэхдээ унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцох аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна. 

Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцохдоо 18 насанд хүрсэн иргэн зорчих хэсгийн баруун хөвөөгөөр саадыг тойрохоос бусад тохиолдолд зүүн гар талын эгнээ рүү шилжихгүй хөдөлгөөнд оролцоно гэж заасны дагуу хяналт тавьж явна. Өнөөдрийн байдлаар цахилгаан унадаг дугуй болон скүүтэртэй холбоотой ноцтой осол бүртгэгдээгүй. Гэхдээ цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд хяналт тавьж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу зөвлөж хүргэж ажиллаж байна" гэлээ. 

Нэмж мэдээлэхэд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.2-т Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино гэж заажээ. 


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-25 15:07:00

Сэтгэгдэл бичих