Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Сармагчны цэцгийн дэгдэлтийг зогсоох аргыг вирус судлаач нэрлэжээ

Сармагчны цэцгийн дэгдэлтийг зогсоох аргыг вирус судлаач нэрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-25 11:32:58
               "Цэцэг өвчнөөр өвдөгчдийн хавьтлыг тогтоох, хорио цээрийн дэглэм, сонгомол вакцинжуулалттай хослуулан, сармагчны цэцгийн дэгдэлтийг зогсоож чадна" хэмээн Их Британийн Редингийн их сургуулийн вирус судлалын профессор Йен Жонс ярьжээ. Түүнийхээр одоогийн дэгдэлт нь өмнөх ихэнх тохиолдлоос ялгаатай нь ойр дотно харьцагчдын нийгэмд вирус нэвтэрч тархаж буйгаараа онцлогтой аж.                                             Өмнө нь сармагчны цэцгээр халдварлагчдын дунд ЛГБТ-үүд олон байгаа талаар мэдээлсэн. Одоогоор тус өвчний 131 тохиолдол илрээд буй. ДЭМБ-ын мэдээлснээр сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг нь халуурах, толгой хүчтэй өвдөх, нуруу булчин өвдөх, хүчтэй сулрах, туурах, тунгалгийн зангилаа хавдах зэрэг юм. Үүгээрээ ижил төстэй бусад өвчнөөс ялгарах гэнэ. Үүний зэрэгцээ ДЭМБ Африк тивийн хүн амыг бөөнөөр нь  сармагчны цэцгийн эсрэг яаралтай вакцинжуулах албагүй хэмээн үзжээ. Тус байгууллагын төлөөлөгч Ричард Пибоди "Хэд хэдэн шаардлагыг хангасан тохиолдолд вирусийн тархалтыг зогсоож чадна" гэж мэдэгдлээ. Үүнд бэлгийн харьцааны аюулгүй байдал, эрүүл ахуй, гараа ойр ойрхон угаах зэрэг орно.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-25 11:32:58

Сэтгэгдэл бичих