Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Чөлөөт бөхийн тамирчид Москвагаас есөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн тамирчид Москвагаас есөн медаль хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-21 13:01:00

Чөлөөт бөхийн Оросын мэргэжлийн лигийн барилдаан буюу  Иван Поддубныйгийн нэрэмжит тэмцээн Москва хотод хоёр өдөр үргэлжиллээ. Тэмцээнд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцлоо. Баг тамирчдыг гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баттулга нар дасгалжуулсан байна. 

Тэмцээний эхний өдөр 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 57 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, 72 кг-д Азийн аваргын хүрэл медальт Э.Даваанасан нар хүрэл медаль хүртсэн юм.

Харин өчигдөр таван бөх аваргын төлөө барилдсанаас эмэгтэйчүүдийн 53 кг-д олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа, 76 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Ганбатын Ариунжаргал нар түрүүлж, алтан медаль хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулга, 125 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 68 кг-д Азийн аварга Зоригтын Болортунгалаг  мөнгөн медаль хүртсэн байна.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-21 13:01:00

Сэтгэгдэл бичих