Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
Зам, тээврийн яаманд ажиллаж байсан Р.Ононгийн орон сууцыг улсын орлого болгожээ

Зам, тээврийн яаманд ажиллаж байсан Р.Ононгийн орон сууцыг улсын орлого болгожээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-20 13:32:00
“Нэгэн яамны газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтан 460 мянган ам.доллараар 242 метр.квадрат байр худалдаж авсныг АТГ шалгаад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг тогтоосон юм” гэжээ.

АТГ 644.9 сая төгрөгийг улсад оруулахаар болжээ.

Энэ талаар тус газрын хариуцлагатай албан тушаалтан цахим хуудастаа “Нэгэн яамны газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтан 460 мянган ам.доллараар 242 метр.квадрат байр худалдаж авсныг АТГ шалгаад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг тогтоосон юм” гэжээ.

Тэгвэл энд дурдагдаж буй этгээд нь Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон аж.

Түүнд холбогдох хэргийг АТГ-аас 2017 оны аравдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Гэвч Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644.9 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-20 13:32:00

Сэтгэгдэл бичих