Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
УДШ-ийг шударга шийдвэр гаргахыг шаардаж байна

УДШ-ийг шударга шийдвэр гаргахыг шаардаж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-20 13:05:59
Х.Баттулга даргатай Ардчилсан намын төлөөлөл Улсын дээд шүүхийн гадна хоёр дахь өдрөө тайван жагсаал зохион байгуулж байна.
 Тодруулбал, Улсын Дээд шүүх өнөөдөр АН-ын даргаар Х.Баттулгыг батламжлах эсэхийг хэлэлцэж байгаа бөгөөд тус намын зарим гишүүд шударга шийдвэр гаргахыг шаардаж байна.      Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл “Бид 30 жил тэмцсэн. Ахиад ч тэмцэнэ. Бид үхэн үхтлээ тэмцэх юм шиг байна. Монголчууд Ардчиллын замаар явах ёстой. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө зүтгэх ёстой. Монгол хөгжмөөр байна. Би иргэн хүн. Намын гишүүн хүн. Хууль ёсны дагуу бүртгэж өгөхийг хүсч, шаардаж байна. Бидэнтэй хамт тэмцэж явсан Э.Бат-Үүл Ардын намтай нийлсэн байна. Тодорхой байна. М.Тулгатыг хэн намын даргаар сонгосон бэ? Хэн ч сонгоогүй. Шударга ёсыг шүүхээс шаардаж байна.     Монгол Улсад шударга шүүх бий болтол, хэн нэгний захиалгаар хөдөлдөг шүүгч нар солигдтол тэмцэнэ гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүд дүрмийнхээ дагуу намын даргаа сонгосон. Сонгосон даргаа хуулийн дагуу бүртгүүлэх ёстой.     Бид Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдоогүй .Дээд шүүхээс шударга ёсыг хүсч жагсаж байна. Бид нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхийг хүсээгүй. Тайван жагсаж байна. Бүх хүн зүрх сэтгэлээрээ ирсэн байна. УДШ-ийг шударга шийдвэр гаргахыг шаардаж байна." гэж мэдээллээ. 


Image
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-20 13:05:59

Сэтгэгдэл бичих