Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
Португали дипломатчдыг ОХУ-аас хөөнө

Португали дипломатчдыг ОХУ-аас хөөнө

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-20 12:06:00
                   ОХУ хариу арга хэмжээ болгон Португалийн таван дипломатчийг эх орноосоо хөөхөөр шийдвэрлэснийг тус улсын ГХЯ-ны цахим хуудсанд мэдээлэв. "Лиссабон ОХУ-ын дипломат албаны арван ажилтанг "персона нон грата" гэж зарласантай холбогдуулан Москва дахь Португалийн элчин сайд Мадалена Фишерийг эрс эсэргүүцэж, тус улсын ЭСЯ-ны таван ажилтанг "персона нон грата" хэмээн зарлалаа" хэмээн уг мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн "Энэхүү найрсаг бус алхам нь ОХУ-Португалийн харилцаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцолж байна" гэж мэдэгдсэн аж.                       
 Португали дипломатчид элчин сайдад нь холбогдох ноот бичиг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарахыг үүрэг болгосон  гэнэ.    Дашрамд дурдахад дөрөвдүгээр сарын 5-нд Португалийн эрх баригчид ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын арван ажилтанг эх орноосоо хөөх шийдвэр гаргасан нь тодорхой болсон билээ. "Оросын дипломатчдын үйл ажиллагаа үндэсний аюулгүй байдалтай зөрчилдөж байна" хэмээн Португалийн ГХЯ-наас мэдэгдсэн ба тэдэнд тус улсыг орхин явах хоёр долоо хоногийн хугацаа өгчээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-20 12:06:00

Сэтгэгдэл бичих