Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Их Британи эрчим хүчний хямралыг даван туулах арга зам хайж байна

Их Британи эрчим хүчний хямралыг даван туулах арга зам хайж байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-19 12:08:00
      Шотландын Drax Group компани Их Британийн эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулахын тулд Cruachan шахуургатай цахилгаан станцыг өргөтгөх тендерт оролцох болжээ. "Дотоодын сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах нь Их Британид эрчим хүчний хямралыг даван туулж, импортын  түлшний хараат байдлыг зогсооход тусална. Энэ шинэ төсөл Шотландын эдийн засгийг өсгөхөд тустай" гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Ян Киннерд ярилаа. 
Эл компани далд уурхайн туслах станц барихаар шахуургатай цахилгаан  станцаа өргөтгөхийн тулд Аргайл, Бьютийн хамгийн өндөр ууланд аварга том агуй ухах шаардлагатай аж. 600 МВт хүртэл хүчин чадалтай тус туслах цахилгаан станцын тусламжтайгаар төслийн нийт хүчин чадал 1,04 ГВт хүртэл нэмэгдэнэ.         
 Барилгын ажлыг 2024 онд эхлүүлж, 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-19 12:08:00

Сэтгэгдэл бичих