Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
УУХҮЯ: V/12-ны байдлаар 4 сая тонн нүүрс экспортлоод байна

УУХҮЯ: V/12-ны байдлаар 4 сая тонн нүүрс экспортлоод байна

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-05-18 16:32:54

2022 он гарсаар энэ сарын 12-ны өдөр хүртэл Монгол Улс нийт дөрвөн сая гаруй тонн нүүрс экспортлоод байна. БНХАУ-д нүүрсний экспорт бага зэрэг өсөж байгаа ч тус улсын зах зээлд Монголын коксжих нүүрсний үнэ буурч байгаа аж.

Энэ долоо хоногт Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ тонн нь 2000-2100 юаньд хэлбэлзэж байна. Өмнөх долоо хоногоосоо 150-300 юаниар, харин дөрөвдүгээр сартай харьцуулахад 550 юаниар буурчээ.

Экспортын хувьд тавдугаар сарын 10-наас хойш Гашуунсухайт боомтоор өдөрт дахин нүүрс тээврийн 300-аас дээш автомашин гарч эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тээврийн нэг жолоочоос COVID-19-ийн халдвар илэрснээр нүүрс тээврийн автомашины тоо 250 болж буураад байсан юм.

Нэмж халдварын тохиолдол батлагдаагүй тул сүүлийн долоо хоногт дунджаар нүүрс тээврийн 350 гаруй автомашин гарч байгааг Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-05-18 16:32:54

Сэтгэгдэл бичих