Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
"Арлын дугаар" арга хэмжээний үеэр АЛДАГДСАН МАШИНУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

"Арлын дугаар" арга хэмжээний үеэр АЛДАГДСАН МАШИНУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-18 12:20:11

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар “Арлын дугаар 2022” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг, тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэх, Интерполын гишүүн орнуудын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, алдагдсан тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлдэг хууль бус үйлдлүүдийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хэрэгжүүллээ.

Нэгдсэн арга хэмжээний үеэр, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байсан 21 тээврийн хэрэгслийг илрүүлж шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн энэ төрлийн 12 гэмт хэрэг илрүүлж харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүлэн хэрэг бүртгэглтийн ажиллагааг явуулж байна.

Гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид арлын дугаар, гэрчилгээний дугаар зөрөөтэй 14 зөрчлийг илрүүлснийг ТЦА-ны МШГ-ын Эрүүгийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажил явагдаж байна.

Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвд 2020 оноос хойш техникийн үзлэг оношлогоонд хамрагдах үедээ арлын дугаар зөрөөтэй гэх үндэслэлээр оношлогоонд тэнцээгүй 390 тээврийн хэрэгслийг судалгаа, 2020 оноос хойш Монгол улсын хилээр орж ирсэн 129 762 тээврийн хэрэгслийн судалгааг интерполын үндэсний төв товчоонд хүргүүлж олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг тогтоох чиглэлээр хяналт шалгалтын ажил явагдаж байна.

Иймд, иргэд жолооч нарт анхааруулахад шинээр тээврийн хэрэгсэл худалдана авахдаа VIN буюу арлын дугаарыг сайтар нягталж, ямар нэгэн байдлаар засвар өөрчлөлт оруулсан байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрсдийгөө хулгайн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.

Арлын дугаартай холбоотой мэдээллийг https://fb.watch/d1xoFljTbF/ холбоосоор авах боломжтой

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-18 12:20:11

Сэтгэгдэл бичих