Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-18 10:40:11

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу тавдугаар сарын 18-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-18 10:40:11

Сэтгэгдэл бичих