Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Монголд байгальд зэрлэгээр орших 900 гаруй тахийн популяц бий болжээ

Монголд байгальд зэрлэгээр орших 900 гаруй тахийн популяц бий болжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-18 10:36:40

Энэ онд Монгол Улсад тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна. 1992 онд Европ, Австрали тивийн амьтны хүрээлэнгээс тахийг Монгол Улсад сэргээн нутагшуулах ажлыг эхэлсэн. Анх Төв аймгийн Хустайн нуруунд 15, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 5 толгой тахийг зөөвөрлөн нутагшуулсан байдаг.

2004 онд Завхан аймгийн Хомын талд 12 толгой тахь авчирснаас нутагшуулах 3 дахь үйл ажиллагаа эхэлсэн.

Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан амжилт гаргаад байгаа юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-18 10:36:40

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
популяци гэж юу гэсэн үгийн
2022-05-18 11:42:40 - 202.9.46.77