Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн авто машиныг тээвэрлэлтэд оролцуулж эхэллээ

Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн авто машиныг тээвэрлэлтэд оролцуулж эхэллээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-18 08:45:12

Энэ оны тавдугаар сарын 16-наас эхлэн Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн 40 автомашиныг улс хоорондын тээвэрлэлтэд оролцуулж эхэллээ.

Иргэд, тээвэр эрхлэгчдийн хүсэлтийг үндэслэн Тээвэр эрхлэгчдийн зөвлөлөөс гаргасан дарааллын дагуу өдөрт 40 автомашиныг сумын Онцгой комисс, Хилийн цэргийн 0108 дугаар анги, Замын-Үүд дэх Гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын зохион байгуулалтаар тээвэр эрхлэлтэд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан хөдөлгөөнд оролцуулж байна гэж орон нутгаас мэдээллээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж тээвэр эрхлэгч жолооч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, холын болон богинын ачаа тээвэр хийхэд хэрхэн оролцох талаар ярилцаж байжээ. Замын-Үүд суманд нийт 5000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг аж. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-18 08:45:12

Сэтгэгдэл бичих