Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Дөрвөн машин мөргөлдсөн ослын улмаас бага насны 2 хүүхэд гэмтжээ

Дөрвөн машин мөргөлдсөн ослын улмаас бага насны 2 хүүхэд гэмтжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-17 16:33:00

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд 2022 оны тавдугаар сарын 16-ны 20:00 цагийн орчим дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, Toyota Corolla Fielder, Toyota Premio, Toyota Prius, Nissan Note маркийн автомашинууд мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас жолооч, зорчигч нийт гурван хүн гэмтсэн байна. Хэргийн газрын үзлэгийг Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байгаа юм.

Гэмтсэн гурван хүний хоёр нь гурав болон таван насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 1.94%-ийн согтолттой байжээ.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-17 16:33:00

Сэтгэгдэл бичих