Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
Улаанбаатар марафоны үеэр тамирчдын хурдыг хэмжиж, зургийг нь автоматаар авна

Улаанбаатар марафоны үеэр тамирчдын хурдыг хэмжиж, зургийг нь автоматаар авна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-13 14:24:00

Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголыг хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран "Улаанбаатар марафон 2022" олон улсын тэмцээнийг тавдугаар сарын 28-нд зохионо.

Бүртгэл нь дөрөвдүгээр сарын 14-өөс эхэлсэн уг олон улсын марафонд энэ жилээс технологийн зарим дэвшлүүдийг ашиглаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

"Марафоны бүртгэлийг "Hi-Pay" аппликейшнээр хялбар хийх боломжийг бүрдүүлсэн. Тамирчдын дугаарын ард талд Rfid хэмээх цаг, зай, хурд хэмжигч технологийн ID чип байрлуулах ба тамирчдын хурдыг хэмжинэ" гэж Hi-Pay компаниас мэдээлэв.

Мөн тамирчдын зургийг барианд орох үед автоматаар авч веб сайтад байршуулах ба оролцогчид амжилтаа түүх болгон үлдээх боломжтой аж.

Энэ жилийн марафон өмнөх жилүүдтэй ижил замд болох бөгөөд 42, 21, 10 км-ын тамирчид чиптэй гүйх аж.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-13 14:24:00

Сэтгэгдэл бичих