Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Сурагчдын олимпод Монголоос хоёр тамирчин оролцоно

Сурагчдын олимпод Монголоос хоёр тамирчин оролцоно

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-12 07:12:54

 Сурагчдын 19 дүгээр олимпын наадам энэ сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд Франц улсад болно. Энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлөн жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин оролцох гэж байна. 

Жүдо бөхийн -57кг жинд 2005 оны долоодугаар сарын 19-нд төрсөн Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн 11е ангийн сурагч Д.Номин эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Тэрээр жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, самбо бөхийн залуучуудын УАШТ алт, самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальтай.

Түүнчлэн "Баянчандмань" ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Б.Батдаваа Жүдо бөхийн -60 кг жинд хүч үзэх аж. Тэрээр жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. 2021 онд жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан. Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-ий алт, Монголын хүүхдийн зургадугаар их наадмын аварга, залуучуудын УАШТ хүрэл медальтай. Сурагчдын зуны 19 дүгээр наадамд нийт 69 улсын 3662 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. 

Сурагчдын олимпод Монголоос хоёр тамирчин оролцоно

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-12 07:12:54

Сэтгэгдэл бичих