Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Орос, Украины дайн болон олон улсад болж буй үйл явдлаас

Орос, Украины дайн болон олон улсад болж буй үйл явдлаас

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-06 15:25:34

- Оросын T-90 цувралын хамгийн сүүлийн загвар болох T-90M танк Украинд ирснээсээ хойш хэдхэн хоногийн дараа устгагдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Ердөө 100 ширхэг үйлдвэрлэгдсэн тус танк 5 сарын 9-нд Улаан талбайд явж өнгөрөх юм.
- Дайнтай холбоотойгоор Орост бүх нийтийн дайчилгаа зарлахгүй, мөн Москва түрүүлж цөмийн цохилт өгөхгүй, гагцхүү хариу цохилт өгөх боломжтой гэж Төрийн Думын дарга Вячеслав Володин ярьжээ. Ажиглагчдын үзэж буйгаар Оросын Украинд татаж авчирсан нийт хүчнийхээ 1/4-ийг алдаад байгаа аж.
- Оросын "Матрос Позинич" хөлөг онгоц Украины эзлэгдсэн хотуудаас хураан авсан 27 мянган тонн улаан буудайг худалдахаар Египетийн “Александр” боомтод очжээ. Гэвч Египетийн тал улаан буудайг худалдан авахаас татгалзаж, Оросын хөлөг онгоцыг буцаажээ. Дараа нь Оросын хөлөг онгоц Сири, Ливаныг чиглэн явсан байна.
- А.Лукашенко Украины Ерөнхийлөгчид хандан “Сахлаа хусаж, аятайхан хувцаслаж, Украины ард түмэн, дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийгөө илэрхийлэх цаг болсон. Энэ байдлаасаа гарах хэрэгтэй” гэж хэлжээ. Харин Киев түүнийг Путиний "утсан хүүхэлдэй" болж улсаа худалдсан өөдгүй урвагч гэж цолложээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-06 15:25:34

Сэтгэгдэл бичих