Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 28, Бямба
Украинд Их Британи хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Украинд Их Британи хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-06 13:12:54
        Украины мөргөлдөөнд нэрвэгдсэн эмзэг бүлгийнхэнд Их Британи 45 сая фунт стерлинг буюу 57 сая доллараар туслах болов. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээнд хүмүүнлэгийн тусламжийн мөнгийг НҮБ-ын агентлагууд болон хүмүүнлэгийн байгууллагуудад чиглүүлэх аж.
Гадаад хэргийн сайд Лиз Трасс "Их Британийн энэ тусламж нь Украины эмзэг бүлгийнхэнд, ялангуяа бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэл ихтэй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд дэмжлэг болно" хэмээн мэдэгджээ.                        
   НҮБ-ын болон Украины хүмүүнлэгийн сан, НҮБ-ын Хүүхдийн санд тус бүр 15 сая (19 сая доллар), Молдав дахь дүрвэгсдэд туслах хүмүүнлэгийн байгууллагуудад 10 сая   (12,6 сая доллар), Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгт тус бүр 5 сая (6,3 сая доллар) фунт стерлинг төсөвлөв. 
Дашрамд дурдахад Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Украинаас хамгийн олон дурвэгч хүлээн авч буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Их Британийн хуваарилсан санхүүгийн багцын нийт хэмжээ 220 сая фунт стерлинг (278 сая доллар) юм.
Скандал в Великобритании – мигрантов заставляют носить красные браслеты -  ИА REGNUM
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-06 13:12:54

Сэтгэгдэл бичих