Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
"Майами Хит" 2:0-ээр хошуучилж байна

"Майами Хит" 2:0-ээр хошуучилж байна

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-06 10:45:00
   Америкийн ҮСБХ-ны 2021/2022 оны улирлын плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. "Дорнод" бүсийн хагас шигшээд таарсан "Майми Хит", "Филадельфи 76" багийн хоёр дахь тоглолт Майами хотын "Американ Эйрлайнс Арена" цэнгэлдэх хүрээлэнд болов. Уг тоглолтод 119:103-аар хожсон талбайн эзэд цувралыг 2:0-ээр хошуучилж эхэллээ. "Майами"-гийн төвийн тоглогч Э.Адебайо 23 оноо, довтлогч Ж.Батлер 22 оноо авч, 12 удаа оновчтой дамжуулсан бол "Филадельфи"-гийн хамгаалагч Т.Макси 34 оноогоор багийнхнаа тэргүүлжээ.                          
     Хоёр багийн гурав дахь тоглолт энэ сарын долоонд Филадельфи хотноо болно.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-06 10:45:00

Сэтгэгдэл бичих