Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
"Реал" аваргын төлөө шалгарав

"Реал" аваргын төлөө шалгарав

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-06 08:44:01
             Аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолтод Испанийн "Реал" (Мадрид) алдарт "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэндээ Английн "Манчестер Сити"-г хүлээн авч, 3:1-ээр хожлоо. Тоглолтын 73 дахь минутад зочин багийн 31 настай алжир довтлогч Р.Марез гоолдож, салхийг хагалсан бол Эзэн хааны багийн 21 настай бразил довтлогч Родриго 90 дэх минутад тоог тэнцүүлжээ. Минутын дараа мөнөөх бразил залуу дахин гоолдсоноор хоёр баг 5:5-аар тэнцсэн тул цаг сунгах болсон аж. Эхний тоглолтод "Манчестер Сити" 4:3-аар хожсон юм. Харин эцсийн цэгийг "Реал"-ын 34 настай франц довтлогч К.Бензема 95 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэн тавив.             
    Ийнхүү Испанийн эзэн хааны баг Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод 17 дахиа шалгарлаа. 1956-1960, 1966, 1998, 2000,2002,2014, 2016-2018 онд түрүүлсэн тэд 1962, 1964, 1981 онд мөнгөн медаль хүртжээ.      
   "Реал"-чууд тавдугаар сарын 28-нд Парис хотын "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд Английн "Ливерпуль"-тэй тоглоно.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-06 08:44:01

Сэтгэгдэл бичих