Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 28, Бямба
Патриарх Кириллийн эсрэг АНУ, ЕХ хориг арга хэмжээ авах уу?

Патриарх Кириллийн эсрэг АНУ, ЕХ хориг арга хэмжээ авах уу?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-05 10:32:22
       "АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад хэнийг ч оруулахгүйгээр дархлаагүй" гэж Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки Москва болон бүх Оросын патриарх Кириллийн эсрэг хориг тавих боломжийн талаарх асуултад хариулахдаа мэдэгдэв. Мөн тэр "Бидний хориг арга хэмжээний хувьд хэн ч дархлагдаагүйг хэлье. Хувилбаруудыг үргэлжлүүлэн судалж байгаа ч надад өнөөдөр мэдэгдэх зүйл алга" хэмээн өгүүллээ.  Өмнө Франс Пресс агентлаг патриарх Кириллийн эсрэг Европын холбоо хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухай материал нийтэлсэн юм. Литва улс ЕХ-ны удирдлагуудад патриархыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулах саналаа илгээсэн аж. 
Түүнчлэн Оросын үнэн алдартны шашны төлөөлөгчдийн  тэр дундаа патриарх Кириллийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг Дээд Радад өргөн мэдүүлжээ. Авах хориг арга хэмжээнд хөрөнгийг нь битүүмжлэх, худалдааг нь хязгаарлах, соёлын солилцоо, шинжлэх ухааны хамтын ажиллагааг зогсоох зэрэг багтаж буй гэнэ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-05 10:32:22

Сэтгэгдэл бичих