Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Бельгийн дипломатчууд ОХУ-ыг орхин гарчээ

Бельгийн дипломатчууд ОХУ-ыг орхин гарчээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-03 14:32:53
         "Москва дахь Бельгийн ЭСЯ-ны ажилтнууд ОХУ-ыг орхин гарсан" хэмээн De Standaard сонинд бичсэн байна. Уг мэдээллийг Бельгийн ГХЯ-аас авсаэ бөгөөд сонинд бичсэнчлэн 12 дипломатчийг гэр бүлийн хамт Airbus A400M цэргийн тээврийн онгоцоор Бельги рүү авч явсан аж. Тус улсын ГХЯ ""Хэдийгээр цомхтгол хийсэн" ч Москва дахь ЭСЯ нээлттэй хэвээр ажиллана" гэж онцолжээ.       
           Дөрөвдүгээр сарын 19-нд Москва дахь Бельгийн ЭСЯ-ны ажилчдыг "персона нон грата" гэж ОХУ зарласан юм. "Брюссель тагнуулын үйл ажиллагаанд оролцсон" хэмээн буруутгагдаж буй Бельги дэх ОХУ-ын ЭСЯ-ны 21 ажилтанг албадан гаргасны хариуд уг арга хэмжээг авсан юм. Москва дахь Бельгийн ЭСЯ-ны ажилтнууд тавдугаар сарын 3-ны өдөр дуусахаас өмнө ОХУ-ын ГХЯ-ны тушаалыг биелүүлэх шаардлагатай гэнэ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-03 14:32:53

Сэтгэгдэл бичих