Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Украины аюулгүй байдлын батлан даагч болохыг Хятадад санал болгов

Украины аюулгүй байдлын батлан даагч болохыг Хятадад санал болгов

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-03 14:25:08
  Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Хятадад эх орных нь аюулгүй байдлын баталгааны нэг болохыг санал болгожээ. Тэрээр Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан аж.  Түүнийхээр энэ нь Киевийн эрх баригчдын Бээжинд хүндэтгэл, итгэл хүлээлгэж буйн шинж гэнэ. "Мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахыг БНХАУ уриалж, энэ нь нөхцөл байдлыг тогтворжуулж, иргэд тэр дундаа гадаад иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орноос аюулгүй байдлын баталгаа авах бодолтой байна" хэмээн тэр мэдэгдэв.       
         Өмнө нь Д.Кулеба "Орос, Украины энхийн хэлэлцээрийн үйл явц хамаагүй ээдрээтэй боллоо. Истанбулд болсон уулзалтын дараа хэлэлцээрийн үйл явц хүндэрсэн. Тэнд Украины төлөөлөгчид олон улсын аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээрийн төслийг санал болгоход хоёр тал ч нэмэлт судалгаа хийх саналыг хүлээж авсан"  гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-05-03 14:25:08

Сэтгэгдэл бичих