Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Алдарт бөх Тедди Ринер Монголд хамтарсан бэлтгэл хийж байна

Алдарт бөх Тедди Ринер Монголд хамтарсан бэлтгэл хийж байна

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-02 13:59:18

Олимпын 3 удаагийн /үүнээс багийн 1/ аварга Тедди Ринер, дэлхийн аварга Ан Баул тэргүүтэй Франц, БНСУ-ын жүдо бөхийн шилдэг тамирчид /2022.05.01/ хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатар хотноо ирлээ.


Францын багийн бүрэлдэхүүнд энэ удаа олимпын 3 алт /үүнээс багийн 1 алт/ , 2 хүрэл медальт, дэлхийн аваргын 10 алт, 1 мөнгөн медальт, Европ тивийн 5 удаагийн аварга Тедди Ринер багтжээ. Тэрбээр 33 настай бөгөөд Токиогийн олимпоос хойш тэмцээнд оролцоогүй байгаа аж.


Алдарт бөх Тедди Ринер шинэ олимпын циклээ 3 дугаар сард Бразилд хамтарсан бэлтгэл хийж эхлүүлсэн бол энэ удаа Монголын багтай хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Теддигийн хувьд гол зорилго нь 2024 оны Парисын олимп бөгөөд Бразилд хийсэн 10 хоногийн энэ бэлтгэлээр хэвтээ барилдааны арга техникээ сайжруулж, жиү-жицүгийн мэх заалгасан юм байна.



Харин дэлхийн аваргын алт, хүрэл медальт, олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баулын хувьд олимпоос хойш харьцангуй идэвхитэй ОУЖБХ-ны цуврал тэмцээнд оролцож байгаа аж. Өдгөө 28 настай Ан Баул энэ оны эхэнд Португалийн Гран при-гээс хүрэл медаль, Парисын Их дуулгаас мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Өмнөд Солонгосын баг тамирчид 5 дугаар сарын 13-ныг хүртэл Монголд хамтарсан бэлтгэл хийх юм.



Ташрамд дуулгахад, Улаанбаатар хотноо  6 дугаар сарын 24-26-нд "Степпе арена"-д болох Их дуулга тэмцээнд өнөөдрийн байдлаар Чили, Киргиз, Португал зэрэг улсын тамирчид оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.



Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-02 13:59:18

Сэтгэгдэл бичих