Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 28, Бямба
С.Моллай Азербайжаны нэрийн өмнөөс барилдах хүсэлтэй байна

С.Моллай Азербайжаны нэрийн өмнөөс барилдах хүсэлтэй байна

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-02 09:38:07
           "Азербайжаны жүдо бөхийн шигшээ баг удахгүй шинэ тамирчинтай болж магадгүй" гэж azerisport.com мэдээллээ. Уг шинэ тамирчин нь "Токио-2020" олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл, "Жакарта-2018" Азийн наадмын мөнгө, Азийн аваргын нэг мөнгө, хошой хүрэл медальт, Монголын иргэншилт, иран жүдоч Саид Моллай юм. Азербайжаны жүдо бөхийн холбоонд өргөдөл илгээн, улсыг нь төлөөлөн олон улс, тив, дэлхийн тэмцээнд зодоглох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн тэрээр одоо Бакуд байгаа аж. Биеийн байдлаа шалгаруулахаар очсон Саид Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн цугларалтад нэгдэж, эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ.                                            
       Одоогоор ОУЖБХ-ноос түүнд шилжих эцсийн зөвшөөрлийг өгөхөөр удирдлагууд нь уг асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.                            
   Дашрамд дурдахад, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлддөг 30 настай С.Моллай Иранд төрсөн, азербайжан гаралтай. 2019 оноос Монголын иргэншил авч, шигшээ багийн тамирчин болсон тэр, "Токио-2020" олимпоос мөнгөн хүртсэн билээ. Энэ нь Монголын жүдочдын олимпоос хүртсэн 11 дэх медаль, дөрөв дэх мөнгөн медаль юм.  
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-02 09:38:07

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

irgen
muu nutaggui tenuulchin novshig huuguud yavuul
2022-05-02 10:43:04 - 103.26.193.6